Цемент, арматурын нийлүүлэлтийг нэмэхэд 116 тэрбум төгрөг зарцуулав
“Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийн байдлаар 589.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ. Үүнээс барилгын материалын дотоодын үйлдвэрлэгчдэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл авч үйлдвэрлэлээ өргөтгөх боломжийг олгох, барилгын гол нэр төрлийн материалын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад 5.5 хувийн хүүтэйгээр 116.9 тэрбум төгрөг зээл хэлбэрээр олгосон.
Мөн цемент, арматурын нийлүүлэлтийг нэмэхэд 117.6 тэрбумыг долоон хувийн хүүтэйгээр гаргасан байна. Харин барилгын компаниудад зээлийн эхлэлийн санхүүжилт олгох зорилгоор 5.5-7 хувийн хүүтэйгээр 355 тэрбум төгрөг олгосон гэж Монголбанк мэдээллээ.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ