“Нью Энержи Стар” ХК анхны байгальд хоргүй түлшийг эх орондоо оруулж ирлээ

БНСУ-ын “SK” группийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “Нью Энержи Стар” ХК эх орондоо анх удаа евро-5 стандартын түлш, автобензин оруулж ирсэн байна. Евро-5 нь бусад төрлийн түлш, шатахуунаас хамаагүй бага нүүрсхүчлийн хий, азотын исэл, нүүрсустөрөгч ялгаруулдаг.

Мөн хүхрийн агууламж 100-200 дахин бага, хөдөлгүүрийн эд ангийн элэгдлийг бууруулж, зэврүүлдэггүй учраас засвар үйлчилгээний зарцуулалтышг багасгадаг гэж “Нью Энержи Стар”-ын мэргэжилтнүүд тайлбарласан. Нэг үгээр хөдөлгүүрийн ажиллагааг дэмжсэнээр шатахууны зарцуулалт гурав дахин буурдаг аж.

Үүнээс гадна евро-5 стандартын түлш, шатахууныг дэлхийн ихэнх орнууд хүлээн зөвшөөрсөн бөгөөд одоогоор автобензиний хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи шингэсэн бүтээгдэхүүн юм байна. Эрдэмтэд евро-6 стандартыг гаргаж авсан ч 2014 оны есдүгээр сараас зах зээлд борлуулж эхэлнэ.

Автомашин үйлдвэрлэгчид сүүлийн жилүүдэд байгальд ээлтэй ажиллахын тулд хөдөлгүүрийг евро-5 стандартад тохируулах болсон. Энэ нь ч үр дүнгээ өгч байгааг мэргэжилтнүүд онцолжээ. Ялангуяа Япон, Солонгосын үйлдвэрлэгчид евро-5 стандартыг бүрэн сонгосон.

Манай улсын хувьд евро-5 стандартын түлшийг уул уурхай, зам барилга, газар тариалангийн салбарт түлхүү нэвтэрсэн. Учир нь энэ салбарт ажиллагсад санхүүгийн зардлаа хэмнэх үүднээс шатахууны зарцуулалтаа багасгах сонирхолтой байдаг. Үүнд нь евро-5 тохирдог ажээ.

Үүнээс гадна “Нью Энержи Стар” компани БНСУ-аас өндөр чанартай замын битум оруулж ирж байгаа. Энэ нь халуун, хүйтний улиралд шинж чанараа алдахгүй, их даралтал хагарч, цуурахгүй уян хатан учраас эрс тэс уур амьсгалтай Монголын замд тохирно гэж мэргэжилтнүүд үзжээ.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ