Бямба гаригт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно
ҮХААЯ-наас амралтын өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар болжээ. Худалдаа Баянзүрх дүүрэгт “Скай” их дэлгүүр, “Тэнгэр” худалдааны төв, Сүхбаатарт “Бүрд” худалдааны төв, Баянголд “Хороолол” зах, “Орхон” худалдааны төв, Сонгинохайрханд Баянхошууны эцсийн буудал, Цамбагаравын “Макс”, Хан-Уул дүүргийн Яармагийн эцсийн буудал, “Мишээл экспо” худалдааны төвд болно. Амралтын өдрүүдэд 11.00-16.00 цагийн хооронд болох юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ