Энэ сарын 17-ноос найман хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой

Монгол Улсын Засгийн газраас баталсан орон сууцны 8 /±1/ хувийн хүүтэй зээлийн нарийвчилсан журмын талаарх хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна. Хэлэлцүүлгийн үеэр ерөнхий сайд зээлийн талаар мэдээлэл хийсэн бөгөөд энэ сарын 17-ноос эхлэн иргэд 8 /±1/ хувийн хүүтэй зээлд хамрагдаж болно гэдгийг мэдэгдлээ. Ингэхдээ Монгол банкны шалгуур хангасан арилжааны бүхий л банкуудаар дамжуулж авах бөгөөд 80 м2-аас ихгүй талбайтай шинээр ашиглалтад орсон болон одоо ашиглагдаж байгаа хуучин орон сууцыг 20 хүртэл жилийн хугацаатай, жилийн 8 /±1/хувийн хүүтэй зээлээр худалдан авах боломжтой юм байна. өмнө нь орон сууцны зээлтэй байсан иргэдийн хувьд ч ялгаагүй энэ зээлд хамрагдаж болох бөгөөд урьдчилгаа төлбөрт 10-30 хувийг төлөх юм.

Б.Цэлмэг






СЭТГЭГДЭЛ БИЧИХ