Монголбанк найман сая ам.доллар худалдаж авав

Төвбанкнаас зохион байгуулдаг гадаад валютын дуудлага худалдаа болж, банкууд 10 сая ам.доллар худалдан авах, 20.7 сая ам.доллар худалдах, 42 сая юань худалдан авах санал ирүүлжээ. Дуудлага худалдаагаар Монголбанк валют худалдаагүй бөгөөд найман сая ам.долларыг 1433.22 төгрөгийн хаалтын ханштайгаар худалдаж авав.

Харин банкуудтай 102 сая ам.долларын дүнтэй төгрөгийн своп хэлцэл байгууллаа. Гадаад валютын дуудлага худалдаа дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ