“МонЭнКо” хөрөнгө оруулалтаа зогсоохоор болжээ
“Мо Эн Ко” компанийн гүйцэтгэх захирал Жеймс Долан Хөшөөтийн хөрөнгө оруулалтыг зогсоохоор болсон гэж мэдэгджээ. Тэрбээр “Манай компанийн хөрөнгө оруулагчид Хөшөөтийг стратегийн ач холбогдол бүхий ордын тоонд оруулах эсэхийг УИХ-аар удахгүй шийднэ гэсэн ойлголтгой байгаа. Асуудал УИХ-аар хэлэлцэх түвшинд хүрсэн болохоор хөрөнгө оруулалтаа зогсоох шийдвэр гаргалаа” гэсэн байна. Хөрөнгө оруулалтаа татах гол шалтгаан нь олон улсын хөрөнгийн зах зээлд тус компанийн хувьцааны ханш буурах болсонтой холбоотой аж.
Тиймээс энэ асуудлыг ярьж эхлэхэд л Хөшөөтийг стратегийн ордод хамруулах боломжгүй талаар мэргэжлийн түвшний тоо баримт, судалгааг багтаасан нарийн мэдээлэл, үндэслэлийг Ашигт малтмалын газарт хүргүүлсэн гэжээ. “МонЭнКо” компани өнөөгийн байдлаар Хөшөөтөд 17 тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад байгаа юм байна.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ