Зээлийн батлан даалтын сан ажиллаж эхэллээ

Зээлийн батлан даалтын сангаас барилгын хөөсөнцөр үйлдвэрлэдэг нэгэн компанид 250 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний батлан даалт гаргажээ. Энэ нь тус сангийн анхны батлан даалт юм байна. Батлан даалтын сан банкны шаардлагыг хангасан ч барьцаа хөрөнгө нь хангалтгүйгээс болж зээл авч чадахгүй байгаа аж ахуйн нэгж, иргэдийг дэмжих зорилготой. Засгийн газраас энэ онд 50 тэрбум төгрөгийн батлан даалт гаргах ба” Төрийн банк”, “Голомт”, “Капитал” банктай гэрээ байгуулан ажиллахаар болжээ.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ