Хөрөнгийн зах зээлийн арилжааны гүйлгээ буурав
Монголын хөрөнгийн биржийн энэ удаагийн арилжаанд 22 компанийн хувьцааг 57.1 сая төгрөгөөр арилжаажээ. Үүнээс А самбарт 18 компанийн 54.9 мянган ширхэг хувьцааг арилжаалж 54.9 сая төгрөгийн гүйлгээ хийв. Эдгээр компаниас долоогийнх нь хувьцааны ханш өсч, зургаа нь буурч, үлдсэн нь өөрчлөгдсөнгүй.
Харин Б самбарт дөрвөн компанийн 514 ширхэг хувьцааг 2.2 сая төгрөгөөр арилжаалсан байна. Үүнээс хоёр нь өсч, нэг нь буурч, нэг нь тогтмол ханштай байжээ. Өнөөдрийн арилжаанд “Атар-Өргөө”ХК-ийн нэгж хувьцаа 50 мянган төгрөгт хүрсэн нь хамгийн өндөр ханш болсон бол “Ремикон”-ы 21 мянган ширхэг хувьцаа арилжаалагдсан нь эрэлтээрээ тэргүүлэв.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ