Монгол Улс 209 мянган малчин өрхтэй

Үндэсний статистикийн хорооноос Хөдөө аж ахуйн тооллогын үр дүнг Улсын комисс болон Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулжээ. Ингэснээр манай улс НҮБ-ын ХХААБ-ын Дэлхийн ес дэх хөтөлбөрт нэгдэн орж байна.

Тооллогын дүнгээр улсын хэмжээнд ХАА-н салбарт 243.1 мянган өрх ажиллаж байгааг тогтоосон. Үүнээс 209.6 мянга буюу 86.2 хувь нь мал аж ахуй, 33.5 мянга буюу 13.8 хувь нь газар тариалан эрхэлдэг .

Түүнчлэн ХАА, ойн аж ахуй, ан агнуур, загас барилтын салбарын үйлдвэрлэл эрхэлдэг 2455 аж ахуйн нэгж, байгууллагабий ажээ. Мөн газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг нийт 33.5 мянган өрх хамрагдсан байна.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ