Нефть боловсруулах үйлдвэрийг 2016 онд ажиллуулна

Газрын тосны газрын мэдээлснээр манай улс өнөөгийн байдлаар 50-60 хоногийн нөөцтэй байгаа ажээ. Энэ нь зохистой хэмжээнээс их нөөц юм байна. Энэ нь “Монгол-93”-ыг зах зээлд нийлүүлж эхэлсэнтэй холбоотой.

Манай улс 2012 онд газрын тос олборлогч, экспортлогч орон болсон. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад Өмнөд хөршид бүтээгдэхүүн нийлүүлэх санал тавьсан. Үүнээс гадна 2016 онд багтаагаад газрын тос эх орондоо үйлдвэрлэж, 2017 он гэхэд жилд 1.5 сая тонн түлш, шатахуун экспортлохоор төлөвлөжээ. Энэ үйлдвэр ашиглалтанд орсноор дотоодын гурван төрлийн шатахууны 70 орчим хувийг бүрэн хангаж эхлэх юм байна.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ