Д.Жигжиднямаа: 2.5 сая тонн түүхий нефть тээвэрлэхээр тохиролцлоо
ОХУ-ын Сочи хотноо өнгөрөгч хоёрдугаар сарын 19-нөөс энэ сарын 04-ний өдрүүдэд 2016 оны тээврийн хэмжээ тохиролцох олон улсын хурал боллоо. Уг хурлаас гарсан зарим шийдвэрийг Замын тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Жигжиднямаагаас тодрууллаа.
-Энэ удаагийн хурлаас манай талд ашигтай ямар шийдвэрүүд гарав.Транзит тээвэрлэлт нэмэгдэх сураг сонсогдлоо?
-Уг хуралд ОХУ, Казахстан, Монгол, БНХАУ, БНАСАУ, Вьетнам улсын төлөөлөл оролцож, 2016 онд төмөр замаар тээвэрлэх гадаад худалдааны ачааны хэмжээг тохиролцон баталлаа. Нэг үгээр хэлбэл, хурлын үр дүнд манай нутгаар явах транзит тээвэр болон экспорт, импортын тээврийн хэмжээний хана нь гарлаа. Жишээ нь, ОХУ-аас БНХАУ руу Монголын нутгаар дамжуулан тээвэрлэх ачаа буюу бидний нэрлэдгээр транзит ачаа нийт 4 сая 102 мянган тонн байхаар тогтлоо. 2006 оноос зогссон байсан түүхий нефтийн тээвэр өнгөрсөн оны сүүлчээр дахин сэргэсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Энэ оны тухайд 1 сая 35 мянган тонн мод, модон материалаас гадна түүхий нефтийн ачааг бид үргэлжүүлэн тээвэрлэхээр боллоо. Тодруулбал, 2016 онд ОХУ-аас манай нутгаар дамжуулан тээвэрлэх ачаанаас онцлох зүйл нь 2.5 сая тонн түүхий нефтийг тээвэрлэх тухай тохиролцож, хурлын протокîлоор баталгаажуулсан явдал юм. Энэ ачаа цаашид өсч, 3.5 сая тоннод хүрэх болов уу гэсэн дүр зураг ажиглагдаж байна. ОХУ-аас Монгол руу тээвэрлэх нийт импортын ачааны хэмжээ1 сая 574 мянган тонн байх юм.
-Бусад тээврийн тухайд?
-Монголоос ОХУ руу тээвэрлэх нийт ачааны хэмжээ 875 мянган тонн байхаар төлөвлөсөн. Үүнээс хамгийн иххэмжээ эзэлж байгаа нь жонш 156 мянган тонн, нүүрс 150 мянган тонн, дээрээс нь 500 мянган тонн бусад ачааг ОХУ-ын нутгаар дамжуулан гуравдагч орон руу гаргах болов уу гэсэн төлөвлөгөөтэй байна. БНХАУ-аас Монголын нутгаар дамжин ОХУ руу гаргах нийт транзит тээврийн хэмжээ 380 мянган тонн байхаар тохирлоо. Үүнээсхамгийн их нь 190 мянган тонн химийн ачаа, мөн дээр нь нэлээд хэмжээний чингэлэг БНХАУ-Монгол-ОХУ-аар дамжаад гуравдагч орон руу гарах төлөвлөгөөг үзэглэлээ. БНХАУ-аас Монгол руу тээвэрлэх ачааны хэмжээ нийт 1 сая 172 мянган тонн байхаар тохиролцлоо. Үүнээс жин дарах нь 120 тонн барилгын материал, 580 мянган тонн өргөн хэрэглээний барааг чингэлгээр тээвэрлэнэ гэсэн дүр зургийг гаргалаа.
-Манай улсаас гадагш чиглэсэн тээвэр энэ онд хэр хэмжээтэй байхаар тохиролцов?
-Монголоос БНХАУ руу гарах экспортын тээврийн хэмжээг 2016 онд6 сая 299 мянган тонн байлгахаар тохирсон. Үүнээс дийлэнх хувийг эзэлж байгаа нь төмрийн хүдэр таван сая тонн, төмрийн хүдрийн баяжмал 650 мянган тонн, цайрын хүдэр 108 мянган тонн гэхчлэнгээр тээвэрлэнэ. Цаашид 100 мянган тонн чулуун нүүрс, 120 мянган тонн жонш, мөн чингэлгийн тээвэр нэмэгдээд дээр дурьдсан нийт дүн гарах юм. Ийнхүү Монголоос хоёр хөрш рүү чиглэсэн нийт долоон сая гаруй тонн ачаа гаргах тохиролцоонд хүрлээ.
- Өнгөрсөн оны тээвэртэй харьцуулбал нэлээд өсөх дүн гарчээ дээ?
-2015 оныхоос транзит, тэр дундаа нефтийн тээвэр өсч, 2.5 сая тонн болсон нь манай хувьд олзуурхууштай мэдээ юм. Нэг талдаа энэ тээвэр өссөнтэй холбогдуулаад бидний ажлын цар хүрээ нэмэгдэнэ гэсэн үг. Дээрээс нь таван сая тонн төмрийн хүдэр тээвэрлэнэ гэдэг нь өнгөрсөн оныхоос бараг нэг сая тонноор өссөн үзүүлэлт л дээ.
-Энэхүү тээврийг хийхэд манай талаас анхаарах зүйл юу байна вэ. Тээх, нэвтрүүлэх хүчин чадал маань хангалттай хүрэлцэх үү?
-Бид энэ ачааг тээвэрлэх бүрэн бололцоотой. Техникийн тухайд зүтгүүрийн засварын асуудал нэлээд санаа зовоож байна. Гэхдээ дээрх тээврийг хийхэд орлогынхэмжээ өснө. Үүнтэй холбогдуулаад зүтгүүр, техникээ засах бололцоо бүрдэнэ гэж үзэж байгаа. Уг хурлаас гарсан шийдвэрийн дагуу гадаад худалдааны тээврийн хэмжээгээ тохирлоо. Цаашид дотоодын тээврийн хэмжээгээ тохиролцоод, үйлдвэр санхүү болон тээврийн төлөвлөгөөгөө УБТЗ-ын Ерөнхий хороогоор батлуулна. Үүний дараа 2015 оныхоос өсөлттэй дүн албан ёсоор гарна гэсэн урьдчилсан тооцоо байна. Гэхдээ нарийн тооцоо, дүнг баталсны нь дараа хэлэх боломжтой.
-Нефтийн тээвэр гэдэг аюултай ачаа. Энэ утгаараа аюулгүй байдлыг хангах чиглэлээр бэлтгэл бүрэн хангасан гэж үзэж болох уу?
-Түүхий нефтийн тээвэр аюултай ачаа гэдэг нь үнэн. Гэхдээ энэ тээврийг манай төмөр замаарурьд өмнө нь хийж ирсэн. Нефть, шатах тослох материалийг төмөр замаар байнга тээвэрлэдэг. Нэг үгээр хэлбэл, манай төмөр замчид энэ ачааны аюулгүй байдлыг бүрэн хангаж, богино хугацаанд Монголын нутгаар дамжуулан өнгөрүүлэх туршлагатай.
-Цаашид өсөх хандлагатай тээвэр юу байна вэ?
-Гадаад худалдааны бүтцийг харахад, түүхий эдийн тээвэр л жин дарж байна.Үүнд нефтийн бүтээгдэхүүн, чулуун нүүрс, төмрийн хүдэр гэх мэт бүтээгдэхүүн орно л доо. Сая болсон хурлын үеэр 2017 оноос эхлэн ОХУ-аас БНХАУ руу байгалийн шингэрүүлсэн хий тээвэрлэхасуудлыг хөндлөө.Тэгэхээр энэ онд бэлтгэл ажил болох шилжүүлэн ачилт, треминал зэргийг шийднэ.
-Нефтийн тээвэр зогссон хийгээд дахин сэргэсэн шалтгаан нь таны харж буйгаар юу вэ?
-2006-2016 он хүртэлх хугацаандОХУ-аас БНХАУ руу худалддаг түүхий нефть төлөвлөсөн ёсоороо явсан бол манай нутгаар ойролцоогоор 2.5 сая тонн нефт тээвэрлэгдэх байсан. Гэсэн ч, зогссон шалтгаан нь хоёр улсын хооронд Монголыг тойрсон хоолой барьсан явдал юм. Түүхий нефтийн ихэнх тээвэр тэр хоолойгоор дамжаад явсан хэрэг л дээ.Харин сүүлийнүед ОХУ, БНХАУ хоёрын хоорондхудалдааны эргэлтихээхэн хэмжээгээр өсч, нөгөөтэйгүүр дэлхийн зах зээлийг харах хандлага зүүн тийш чиглэсэн учраас БНХАУ-тай хийх худалдааны хэмжээ нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор ОХУ худалдааны гол бүтээгдэхүүн болох түүхий нефть, газрын тосныхоо тээврийг нэмсэн. Гэвч хоёр улсыг холбосон хоолойн хүчин чадал бүх тээврийг хийхэд бүрэн дүүрэн хүрэлцэхгүй болсон. Хоёрдугаарт, БНХАУ-ын баруун хойд мужийн хэрэглэгчдийн нефть худалдан авах эрэлт нь ихэссэн. Тиймээс Монгол Улсын төмөр замаар дамжуулан нефтийн тээвэр хийх нь эдийн засгийн болон цаг хугацааны хувьд ашигтай.Энэ бүгдээс шалтгаалан дээрх тээврийн хэмжээ өсч байна л даа.
-Хурдны галт тэрэг, хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрийг тойруулж тавьсан нь цаанаа улс төрийн ашиг сонирхолтой холбоотой гэж үзэх хүмүүс бий л дээ.
-Таны харж буйгаар энэ нь хэр үндэслэлтэй вэ?
-Минийхээр бол, улс төр гэхээсээ илүү эдийн засгийн тооцоололд үндэслэсэн шийдвэр юм болов уу. Хурдны галт тэргийн хувьд манай нутгаар явах боломж нь бодитоор харвал эдийн засгийн үндэслэл багатай. Хурдны галт тэргийг манай нутгаар явуулбал зардал их гарна. Хоёрдугаарт, манай улсын нийт хүн амын тоо нь гуравхан сая шүү дээ. Нэг ёсондоо тэр галт тэргээр явах хүний тоо маш бага. Тиймээс хурдны галт тэрэг аялуулах их хөрөнгө оруулалт шаардах бүтээн байгуулалтыг хийгээд, зардлаа буцааж нөхөх боломж нь их хол харагдана. Хийн хоолой бол мэдээж ойлгомжтой байсан. БНХАУ-ын гол хэрэглэгчид нь зүүн хойд хэсэгтээ байдаг. Хоёрдугаарт, манай нутгаар дамжууллаа гээд бодоход манайд дамжуулсны хөлс төлөх шаардлагатай. Тиймээс эдийн засгийн эдгээртооцооллыг голчлон анхаарсан болов уу гэж бодож байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ