Татвар төлөлтийг сануулах дуудлагын төв нээгдлээ

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагын дэмжлэгээр Гааль, татварын ерөнхий газарт дуудлагын төвийг байгуулжээ.Гааль,татварын ерөнхий газрын Татвар төлөгчдөд дэмжлэг үзүүлэх газрын харьяанд энэхүү дуудлагын төвийг байгуулж байгаа бөгөөд тус төвийн үйл ажиллагааны чиг үүргийн дотор татвар төлөгчдөд татварын ногдолын төлбөрийн хугацааг утсаар мэдэгдэх зорилготой нэгжийг байгуулж байгаа юм. Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА) ба Гааль татварын ерөнхий газрын хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд энэ нэгжийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн худалдан авалт болон хүний нөөцийг бэлтгэхтэй холбоотой зөвлөмжийг өгч ирсэн билээ.

Дуудлагын төвөөр дамжуулан татварын өр үүсч байгаа талаар татвар төлөгчид утсаар мэдэгдэх нь татвар төлөгчид үзүүлэх үйлчилгээний нэг хэсэг бөгөөд татвар төлөгчийг хуулийн хугацаанд татвараа төлөх боломжоор хангаж, хууль зөрчих эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой. Нөгөө талаас татвар зохих хугацаандаа төлөгдөх нь Монгол Улсын төсвийн орлогын суурийг бүрдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага нь 1998 оноос хойш Монгол Улсын татварын байгууллагад хөгжлийн судалгаа, техникийн хамтын ажиллагааны хэлбэрээр урт хугацааны шаталсан дэмжлэгийг үзүүлж ирсэн бөгөөд өмнө хрэгжүүлсэн төслүүдийн хүрээнд татвар төлөгчдөд үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төв, утсаар татварын зөвлөгөөөгөх төвүүдийг байгуулсан ба татвар төлөлтийн орчныг сайжруулах олон талт дэмжлэгийн нэг хэсэг болгон энэхүү дуудлагын төвийг байгуулснаар энэхүү зорилгын хамрах хүрээг өргөжүүлж байгаа сайн талтай юм. ЖАЙКА нь 2013 оноос Монгол Улсын гааль татварын байгууллагын олон улсын татвар ногдуулалтын тогтолцоог бүрдүүлэх, хүний нөөцийг бэлтгэхийн хамт, татвар хураалтын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид чМонгол Улсын татварын орчинг боловсронгуй болгох, төсвийн орлогын суурийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллахаар төлөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ