Таван хувийн хүүтэй зээлийн орон сууцны байршил

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох шийдвэр гарч өчигдрөөс хэрэгжиж эхлээд байна.

Таван хувийн хүүтэй зээлд хамруулах орон сууцны байршилд:

  • Шинэ суурьшлын бүс,
  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс,
  • Нийслэлийн алслагдсан гурван дүүрэг,
  • 21 аймаг

Дахин төлөвлөлтийн хүрээнд 2014 онд Ханын материалын орчим СХД-т 168 айлын орон сууц, СБД-ийн долоодугаар хороолол 100 айл орчимд “Бэрэн” группийн барьж буй барилгын А, Б блок, 2015 онд Батлан хамгаалах их сургуулийн орчим, БЗД-ийн 8,16 дугаар хороонд “Баганат өргөө” компани, “Гангар инвест” компани тус бүр 168 айлын оройн сууцыг, 2016 онд БЗД-ийн 14 хороололд “Зургаан талт компани” 150 айлын орон сууц зэргийг ашиглалтад оруулаад байгаа юм. Удахгүй 100 айл орчимд гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсэд “Бэрэн групп”-ийн барьж буй 800 айлын, БЗД-ийн 8, 16 дугаар хороод баригдаж буй “Гангар инвест”-ийн орон сууцууд шинээр ашиглалтад орох юм.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсэд баригдаж байгаа таван хувийн хүүтэй зээлд хамруулах орон сууцны байршил:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ