Өнөөдрөөс эхлэн малчны болон ипотекийн зээлийн хүү буурна

Ипотекийн таван хувийн хүүтэй зээлийн I үе шат өнөөдрөөс хэрэгжинэ. Тодруулбал, 21 аймгийн 17071, нийслэлийн шинэ суурьшлын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүст буй 434, нийслэлийн алслагдсан гурван дүүргийн 945 өрх энэ үе шатад хамрагдах юм. Харин одоогоор II ээлжийн буюу Улаанбаатар хотын төвийн дүүргийн иргэд таван хувийн хүүтэй зээлд хамрагдах хугацаа тодорхойгүй байна.

Мөн энэ өдрөөс малчдад жилийн 10 хувийн хүүтэй зээл олгогдож эхлэх гэж байна. Гэхдээ 18 хувийн хүүтэй бүх зээл 10 хувь руу шилжихгүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас баталсан дэд хөтөлбөрийн дагуу шалгуур үзүүлэлтийг хангасан малчид өмнө нь авсан 18 хувийн хүүтэй зээлээ 10 хувийн хүүтэй зээл болгох юм. Шалгуур үзүүлэлтэд: малчин данстай байх, Эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдсан байх, малаа эрүүл байлгах гэсэн үндсэн гурван шаардлага багтжээ.

Монгол Улсын хэмжээнд 153 мянган малчин өрх байдгаас 120 нь арилжааны банкнаас малчны зээлтэй юм байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ