Амины орон сууцад ипотекийн зээл олгоно

Анх удаа байр авах гэж байгаа иргэд найман хувийн зээл авах боломжтой болоод тодорхой хугацаа өнгөрч, иргэд ч идэвхтэй хамрагдаж байгаа. Тэгвэл бас нэг боломж нээгдсэн нь орон нутагт амины орон сууц барих иргэд мөн ипотекийн зээлийг авч болох гэнэ.

Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал энэ сарын 10-ны өдөр ийм тушаал гаргасан байна. Гэхдээ үүнийг зөвхөн аймаг, сумдын ерөнхий төлөвлөлтийн дагуу, төвлөрсөн инженерийн шугам сүлжээний дагуу баригдах амины орон сууцад олгох юм байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ