Зээлийн 60 хувийг батлан даадаг

Хөдөлмөрийн яамнаас энэ онд жижиг, дунд үйлдвэрлэлийн бүс нутгийн зээл олгож байгаа. Түүнчлэн импорт орлох экспортыг дэмжих үйлдвэрүүдэд хоёр тэрбум хүртэлх төгрөгийн зээл олгох бөгөөд нийт 100 тэрбум төгрөгийн зээлийг олгох юм. Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн газраас мэдэгдэж байгаагаар өнөөдрийн байдлаар 70 гаруй тэрбум төгрөг эзэндээ очжээ.

Үйлдвэрлэгчид зээл авахад банкинаас нэхэх барьцаа хөрөнгийн дутагдал асуудал болж, гацаанд орох нь элбэг. Энэ асуудлыг шийдэхийн тулд “Зээлийн батлан даалтын сан”-г байгуулсан байна. Тус сангаас барьцаа хөрөнгийн дутагдалтай үйлдвэрлэгчдийн зээлийн барьцааны 60 хувийг нь батлан даах ажээ. Одоогоор 18 тэрбум төгрөгийн батлан даалтыг гаргаад байгаа юм байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ