11 орчим сая төгрөгийн төлбөрийн зөрчил илрүүлжээ

НМХГ-ын Санхүүгийн хянан шалгалтын хэлтсийн ажлын хэсгийн улсын байцаагчид Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн цэцэрлэгүүдийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Дүүргүүдийн Боловсролын хэлтсүүд, Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газар зэрэг 17 байгууллага, 13 цэцэрлэгийг шалгалтанд хамруулжээ.

Шалгалтаар 6.5 сая төгрөгийн төсвийн хөрөнгийг эдгээр байгууллагууд үндсэн баримтгүй зарцуулсан буюу данс бүртгэлд тусгаагүй, 580 гаруй мянган төгрөгийн албан татвар, төлбөр хураамжийг улсын төсөвт дутуу ногдуулсан байсныг илрүүллээ. Түүнчлэн дүүргүүдийн 11 цэцэрлэгт 11 орчим сая төгрөгийн төлбөрийн зөрчил илэрсэн тул улсын байцаагчийн акт тогтоосон байна. Энэхүү 11 орчим сая төгрөгийн төлбөрийн зөрчлөөс 8.4 сая төгрөгийг төсөвт тусгуулахаар болжээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ