Персийн буланд дэлхийн III дайн эхэлнэ

"Исламын улс" террорист бүлэглэл дахин шинэ бичлэг цацаж, дайн эхлүүлэхээ мэдэгдлээ. 2012 онд барьцаалагдсан Их Британийн сурвалжлагч Жон Кантлигаар өөрсдийн мэдэгдлийг уншуулсан байна.

Мэдэгдэлд: “Персийн буланд гурав дахь дайн дэгдэнэ. Дэлхий нийт Ирак, Афганистанд болсон өмнөх дайнаас сургамж авсангүй. “Исламын улс” байгууллагын гишүүд геометрийн прогрессоор өсч байгаа тул Америкийн цэргүүд бүү хэл дэлхийн бүх цагдаа нийлээд ч тэднийг зогсоож чадахгүй” хэмээжээ.

Террористууд мөн АНУ-ыг ашиг сонирхлын төлөө л курдуудыг хамгаалж байна хэмээн буруутгасан байна. Тэд бичлэгээ байрлуулснаас хэдхэн цагийн дараагаар устагасан байна. Одоогийн байдлаар тус Исламын улс Сирийн зүүн хэсэг, Иракийн хойд хэсгийг хамарсан 40 мянган километр квадрат газар хяналтаа тогтоогоод байгаа юм. Мөн тус байгууллага өмнө нь Их Британи, АНУ-ын дөрвөн ч иргэнийг олны нүдэн дээр цаазалсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ