Орон сууцны үнэ өмнөх жилтэй харьцуулахад 11.17 хувь өсчээ

“Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааг Монголбанк болон үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч, Актив зууч, Монголиан Пропертис компаниудын консорциум хамтран хийсэн байна.

Тус судалгаагаар есдүгээр сард суурь үе буюу 2013 оны нэгдүгээр сараас 23.43 хувийн өсөлттэй гарчээ.Зах зээлд нийлүүлэгдэж буй орон сууны зэх зээлийн үнэ өмнөх сарынхаас 0.45 хувь буурсан үзүүлэлт юм.

Харин уг индексийг оны эхэн үетэй харьцуулахад 4.3 хувь өссөн бол, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад 11.17 хувь өсөөд байгаа аж.

Энэхүү тооцоонд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин бүх төрлийн орон сууцны үнийг хамруулан тооцсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ