"Тавантолгой"-н хувьцаа 0.99 хувиар хямдарчээ

Топ 20 индекс өмнөх өдрөөс 0,16 хувиар суларч, 15696,18 нэгж боллоо.

Энэ нь индексийн сагсанд багтах "Тавантолгой" компанийн хувьцааны ханш суларсантай холбоотой. Брокер, дилерийн компаниуд өчигдөр Монголын хөрөнгийн биржид 20 хэлцэл хийв. Нийт ердөө долоон компанийн хувьцаа арилжсан бөгөөд "Тавантолгой" компанийн хувьцаа 0.99 хувиар хямдарч, нэгж нь 5000 төгрөгтэй тэнцжээ. Харин бусад компанийн хувьд үнэт цаасны ханш нь тогтвортойбайлаа. Биржийн энэ өдрийн гүйлгээний нийт үнийн дүн 13,8 сая ам.долларт хүрсэн байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ