Хятад улс эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлж байна

Эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлж буй “Их долоо” улс өөрчлөгдөж шинэ “Их долоо” гарч иржээ. Шинэ их долоод барууны орнууд ороогүй талаар Олон улсын валютын сан мэдэгдлээ. Бразил, Энэтхэг, Индонез, Хятад, Мексик, Орос, Турк гэсэн долоон орон шинэ их долоог бүрдүүлээд байгаа юм. Шинэ долоон гүрэн худалдан авах чадвараар тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ хуучны их долоогоос илүү байна.

Шинэ “Их долоо”-гийн ДНБ 37,8 их наяд долларт хүрсэн байхад хуучны долоогийн бүлэглэлийн орнуудынх 34,5 их гэнэ. Шинэ долоо дотор Хятад улс 17,6 их наяд доллараар тэргүүлж байхад хоёр дахь долоо дотор АНУ 17,6 их наяд долларын ДНБ-ээр эхний байрт оржээ. Орос улс зургадугаар байрт орсон байна. Энэ бол дэлхийн эдийн засгийн тэнцвэрт огцом өөрчлөлт гарч байгааг харуулж байна гэж Financial Times-ын тоймчид бичжээ.

Хуучин “Их долоо”-д Их Британи, Герман, Итали, Канад, АНУ, Франц, Японы зэрэг улсууд байдаг билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ