Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмнэ
Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг өнгөрсөн онд инфляфийн түвшинтэй уялдуулж нэмсэн. Ингэхдээ бодитой болгохын тулд олон түмэнд зарлалгүй, үе шаттайгаар хэрэгжүүлсэн юм.
Энэ нь үр дүнтэй болсон учраас ирэх онд мөн л 2.5 дахин нэмэхээр төсөвд тусгасан байна. Өөрөөр хэлбэл, нийт цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд 500 тэрбум төгрөг төсөвлөгдсөн гэсэн үг юм. Инфляцийн өсөлттэй уялдуулаад өгч байгаа мөнгөө 2.5 дахин өсгөснөөр инфляцийн өсөлтийг хаах боломжтой ажээ.
Сангийн яам төсвийн хүрээнд эрх шилжүүлэх шинэ технологийг 2013 оноос туршиж, тохируулга хийсэн бөгөөд одоо зүгшрүүлж, бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахаар зорин ажиллаж байгаа гэнэ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ