Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа
Монголбанкны Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдаж 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл,“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийн танилцуулга зэрэг асуудлыг авч хэлэлцлээ.
Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн Сайд, СЗХ-ны дарга нараас бүрддэг зөвлөл нь санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах, учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн салбарт учирсан эрсдлийг бууруулахад хууль тогтоомжоор олгогдсон эрх үүргийн хүрээнд авах шаардлагатай арга хэмжээний талаар нэгдсэн байдлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргахад чиглэгдэх үйл ажиллагааг явуулдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ