Найман хувийн хүүтэй зээлийг 42926 иргэнд олгохоор шийдвэрлэв
Орон сууц шинээр худалдан авах 24294 иргэний ипотекийн зээлийн өргөдлийг хүлээн авч, 1375.2 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ.
Мөн урьд нь зээл авсан зээлдэгчдээс 817.7 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна.
Үүнээс 18632 зээлдэгчийн 543.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, найман хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүллээ.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ