12 компанийн үнэт цаасны арилжаанд орох эрхийг хязгаарлалаа

“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн ТУЗ-ийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2014/10 тоот шийдвэрийг хэрэгжүүлээгүй, Хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллаагүй нэр бүхий 12 БДК-ийн арилжаанд оролцох эрхийг 2014 оны 10дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн холбогдох журам болон гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх хүртэл хязгаарлалаа.

Дээрх 12 компани нь Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжаанд төдийлөн идэвхитэй оролцдоггүй, тодруулбал эдгээрээс 5 компани нь 2014 оны үнэт цаасны арилжаанд оролцож нийт арилжааны үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээний гүйлгээ хийсэн бол үлдэх 7 компани нь огт арилжаа хийгээгүй байдалтай байна.

Өнөөдрийн байдлаар 2013 оны гишүүнчлэлийн жилийн хураамжийг 59 БДК бүрэн төлсөн бол үүнээс 19 БДК хураамжийн илүү төлөлттэй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ