Хонгконгийн эсэргүүцлээс болж банкууд үйл ажиллагаагаа түр хугацаанд хаалаа

Хонгконгийн эсэргүүцлийн жагсаалаас болж Хонгконгт үйл ажиллагаа явуулдаг банкууд түр хугацаанд ажлаа зогсоогоод байна.

Хэрэв энэхүү эсэргүүцлийн жагсаал улам өргөжиж, газар авбал эдийн засаг, санхүүгийн салбарын хувьд томоохон муугаар нөлөөлөх учир энэ сэргүүцэл хурдхан дуусаасай хэмээн Хонгконгийн валютын сангаас мэдэгджээ.

Одоогийн байдлаар Хонгконг-т үйл ажилллагаа явуулдаг Английн Standard Chartered банк болон бусад банк өөрсдийн салбарын үйл ажиллагааг түр зогсоосон бөгөөд бэлэн мөнгөний машин болон АТМ-ээ ч хаажээ.

Хонгконгийн төв банк өөрийн 29 салбараа ч мөн хаагаад байна.

Э.Үжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ