Сургууль, цэцэрлэгийн ажлыг яаралтай дуусгах үүрэг өглөө
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, нийслэлийн ЕБС, цэцэрлэгийн барилга, урсгал засварын ажлын тендер шалгаруулалт гүйцэтгэлд шалгалт хийсэн талаар танилцуулга сонслоо. Уг асуудлыг нийслэлийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.
Нийслэлийн Засаг даргын А/767 дугаар захирамжаар баталсан удирдамжийн дагуу 2014 оны 09 дүгээр сарын 10-наас 16-ний өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулгаар ахлуулсан ажлын хэсэг улс болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх боловсролын салбарын их засварын ажлын зохион байгуулалтад хяналт шалгалт хийжээ.
Энэ оны төлөвлөгөөгөөр нийслэлийн найман дүүргийн 39 барилга, байгууламжид засвар хийгдэхээс 20 сургууль, 19 цэцэрлэгт их ажлын тендер зарлагдаж, гүйцэтгэхээс 8 сургууль, 3 цэцэрлэгийн ажил өнөөдрийг хүртэл тендер шалгаруулалтын шатанд байна. Харин сургууль цэцэрлэгийн засварын ажлын явц 9 дүгээр сарын 10-16-ны байдлаар 93 хувьтай байна гэлээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн 8-н дүүргийн Засаг даргад улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх боловсролын салбарын 32 ажлын 2,8 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааны эрхийг шилжүүлж, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө чанартай шуурхай зохион байгуулахыг үүрэг болгосон. Мөн барилгын зураг төслийг боловсруулж, ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газартдаалгасан. Үүний дагуу нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргын тушаалаар зураг, төсөв боловсруулах ажлын үнэлгээний хороог байгуулан зөвлөх үйлчилгээний тендерийг 05 дугаар сарын 22-ний өдөр зарлаж, 26 ажлын төсвийг хүлээн авч6 дугаар сарын 13-ны өдөр 8 дүүрэгт хүргүүлжээ.
Зарим сургууль цэцэрлэгийн засварын ажил хугацаандаа дуусаагүй нь тендер шалгаруулалтын аргыг зөв сонгоогүйгээснэг компани 2 тендерт зэрэг шалгарч, ажиллах хүч хангалтгүйгээс засварын ажлыг удаашруулах, Нийслэлийн Боловсролын газраас Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх сургууль, цэцэрлэгийн их засварын ажлыг тухайн оны төсөвт зураг төсөвгүй ажлын санал оруулсон зэрэг шалтгаантай байна. Мөн цэцэрлэгийн барилгын засварт төсөв зохиохдоо ажлын тоо хэмжээг зөв тодорхойлоогүй дутагдлууд илэрчээ.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд одоо үргэлжилж буй сургууль, цэцэрлэгийн засварын ажлыг яаралтай дуусгах, цаашид дээрх алдааг гаргахгүй байхад анхаарч холбогдох хүмүүст анхааруулга хүргүүлэхийг шалгалтын ажлын хэсэгт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ