НҮБ: Луганск, Донецкт 440 сая ам.долларын хохирол учирчээ

Буудаж, бөмбөгдсөний улмаас Луганск, Донецк мужид 440 сая ам.долларын хохирол учирчээ. НҮБ-ын хүүмүүнлэгийн асуудал зохицуулах газрын тайланд ингэж мэдээлсэн байна.

“Мөргөлдөөн эхлэснээс хойш наад зах нь 1969 объект, түүний дотор олон нийтийн 659 байгууллагын байр, хувийн 1230 байшин, 178 оффис эвдэрчээ. Хохирол 440 сая ам.доллар болж байна” гэж тайланд дурдсан байна.

Үүнээс гадна, Донецкийн үйлдвэрүүдийн 70 орчим хувь үйл ажиллагаагаа зогсоосныг мэдээлж байна. Бас бүс нутгуудын иргэд цалин, нийгмийн халамжийн мөнгө авахгүй байгаа ажээ. Зарим нутгийн усан хангамж тасарсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ