Хунтайж Харри Крессида Бонас хоёрын романс дахин үргэлжлэв үү

Саяхан Харри болон түүний хуучин бүсгүй хоёр Кенсингтоны “Odeon” кино театрт харагдсан байна. Тэд Камерон Диас, Жейсон Сигал нарын тоглосон “Гэрийн видео” гэдэг янаг амрагийн сэдэвтэй инээдмийн кино үзсэн байна.

Крессидагийн хамт ханхүү байсан нь олон хүмүүст анзаарагдаагүй үлдээгүй бөгөөд тэд дахин хамтдаа байна гэсэн яриа дараа өдөр нь таржээ.

“Тэд хамтдаа танхимд орж ирсэн, энэ нь жирийн л аз жаргалтай хос юм байна гэсэн сэтгэгдэл төрж байлаа. Тэд анзаарагдахгүй байхыг хичээж байсан нь мэдэгдэж байсан.

Гэвч кино дууссаны дараа тэд кино театраас тус тусдаа гарсан нь тэднийг хайр сэтгэлийн учир явдалтай юм байна гэсэн хэмээн сэжгийг хэнд ч төрүүлэхгүй гэсэн дээ тэр юм. Тийнхүү Крессида яалт ч үгүй Кенсингтоны ордны зүг таксигаар явсан” гэж нүдээр харсан хүн ярьсан байна.

Далимд дурдахад, хунтайжийн “Invictus Games” гэдэг төслийн хаалтын арга хэмжээнд Крессида бас байсан ч, хуучин хайрттайгаа зургаа хамт авахуулаагүй ажээ. Тэгэхэд түүний ингэж ирсэн нь ямар ч сэжиг ажиг төрүүлээгүй, юу гэвэл учрыг мэдэх хүмүүсийн хэлснээр, дөрөвдүгээр сард хоёр тийш болсноосоо хойш Харри, Кресида хоёр маш сайхан найрсаг харилаатай хэвээр үлдсэн байна.

Крессидагаас хөндийрсөн тухай мэдээ гарсны дараа хунтайж Америк руу нэг хамаатныхаа хуримд явж, харин Бонас папарацци нарын дуранд байнга шахуу өртөхдөө, их л гунигтай харагдаж байжээ.

Гэвч хунтайж бас шаналж, Крессидатай харилцаагаа сэргээхийг хүсч байна гэсэн мэдээ мөн тэгэхэд гарсан юм. Харамсалтай нь, Харрийг буцаж ирсний дараа тэдний хуучин явдал үргэлжлээгүй байна. Харин залууг Камилла Тэрлоу гэгч бүсгүйтэй явалддаг болсон гэх яриа гарчээ.

Харрид ойр дөт байдаг хүмүүсээс хэн нь ч түүнийг хуучин найз бүсгүйтэйгээ дахин учиртай болсон гэх цуу яриаг тайлбарлахгүй байгаа бөгөөд харин хүлээцтэй байж, тэдний харилцаа цаашид хэрхэн үргэлжлэхийг хүлээх л үлдэж байх шиг.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ