Сальвадор улсын хуучин ерөнхийлөгчийг хорьжээ
10 сая ам.доллар шамшигдуулсан гэж буруутгагдаж байгаа Латин Америкийн Сальвадор улсын ерөнхийлөгч асан Франсиско Флоренст хүлээлгэсэн таслан шийтгэх арга хэмжээг өөрчилжээ. Сан-Сальвадор хотын шүүх хуучин төрийн тэргүүнийг гэрийн хорионд байлгах тухай шийдвэрийг цуцлаж, түүнийг хууль сахиулах байгууллагад шилжүүллээ гэж BBC News мэдээлсэн байна.
Гэрийн хорионд байлгах шийдвэрийг эсэргүүцэн, тус орны иргэд жагссаны дараа шүүх мөрдөн байцаалт явуулах хугацаанд Флоренсийг хорионд байлгахаар шийдвэрлэжээ. Хууль сахиулах байгууллагаас дөрвөн сар гаруй нуугдсан хүнд энэ таслан зогсоох арга хэмжээ нь хэтэрхий хөнгөн юм гэж иргэд үзсэн байна.
2014 оны дөрөвдүгээр сард эрэн сурвалжилж байгааг нь зарласан Сальвадорын хуучин ерөнхийлөгч есдүгээр сарын 5-нд шүүхэд өөрөө иржээ. Тийнхүү шүүгч мөрдөн шалгах ажлын хугацаанд түүнийг өдөр, шөнөгүй ажиглан гэрийн хорионд байлгахаар шийдвэрлэсэн байна.
Франсиско Флоренс 1999-2004 онд Сальвадорын ерөнхийлөгчийн алба хашиж байсан юм. 2003 оны сүүлч 2004 оны эхээр Тайваниас Сальвадорт 10 сая ам.долларын эдийн засгийн тусламж үзүүлжээ.
Банкнуудын сүлжээгээр дамжуулан ирүүлсэн энэ тусламжийн мөнгө Флоренсын хувийн дансанд орсон гэж одоогийн ерөнхийлөгч Маурисио Финес нотлож байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ