Монголын 500 цэргийн албан хаагчийг Хятадад сургахаа амлалаа
Хятадын дарга Си Зиньпиний албан ёсны айлчлалын хоёр дахь өдөр үргэлжилж байна.
Тэрбээр одоо хүндэтгэлийн чуулганд үг хэлж байгаа юм. Хятадын дарга Си Зиньпин Хятад, Монгол хоёрын цаашдын харилцааг улам бататгаж, ахан дүүсийн харилцаатай найрамдалт улс болгож хөгжүүлнэ гэлээ.
Мөнирэх таван жилийн туршид Хятадын талаас Монголын талд 1000 сургалтын квот олгох, Засгийн газрын тэтгэлгийн1000 квот шинээр олгож, Монголын 500 цэргийн албан хаагчийг сургахаа амалж,250 сэтгүүлчийг Хятадад айлчлуулахаа хэллээ.
Түүнчлэн Монголын талд Хятадын шилдэг 25 кино, телевизийн нэвтрүүлгийг үнэ төлбөргүйгээр өгөх, Хоёр тал Хятад, Монголын найрсаг солилцооны жилийг сайн зохион байгуулж, хоёр улсын залуучууд, хэвлэл, мэдээлэл болон халдварт өвчинтэй тэмцэх, цөлжилттэй тэмцэх зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх болно гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ