Малайзд гашуудал зарлалаа

Өнөөдөр орон нутгийн цагаар 10 цагт Куала-Лумпур хотын олон улсын онгоцны буудалд Нидерландаас Малайзыг зорьсон тусгай үүргийн онгоц газардлаа. Тус онгоцоор Зүүн Украины нутаг дэвсгэрт осолдсон Боинг 777 онгоцны ослоор амь насаа алдсан Малайзын 20 иргэний цогцосны үлдэгдэл ирж байгаа юм.

Малайзын засгийн газар 8-р сарын 22-ны баасан гаригийг улс орон даяар гашуудлын өдөр болгон зарлаж төрийн далбааг хагас буулгаж эмгэнэл илэрхийлж байна.

Малайзын иргэний агаарын тээврийн Боинг 777 онгоц 7-р сарын 17-нд зүүн Украйны нутаг дэвсгэрт осолдож онгоцонд явсан 298 хүн бүгд ам насаа алдсаны 193 нь Нидерландын иргэн байсан бол Малайзын 43 иргэн зорчиж явсан.

Ослын газраас 228 цогцос олж Нидерландад хүргээд байсан юм. Уг осолд Украйны ерөнийлөгч Петр Порошенко Оросын талыг баримтлагч босогчдыг илт буруушааж байгаа бөгөөд АНУ болон барууны улсууд энэ тал дээр санал нэгтэй байгаа юм. Харин ОХУ-ын зүгээс ослын шалтгаан тодорхой болоогүй байхад хэт улс төржсөн шийдвэр яаран гаргасныг эсэргүүцэж байгаа юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин