Ю.Цэдэнбал даргыг угтсан хүүхэд Си Зиньпин биш

Монголын төрийг 44 жил удирдсан Ю.Цэдэнбал эрхмийгБНХАУ-д айлчлал хийж очиход цэцэг бариад угтан авсан хүү одоогийн төрийн тэргүүн Си Зиньпин байсан гэнэ гэх гэрэл зураг бүхий мэдээлэл сошиал сайтуудаар цацагдаж байгаа. Тэгвэл МУНН-ын дарга Б.Батболд энэхүү зураг дээрх хүүг Си Зиньпин даргын зураг биш гэсэн дүгнэлтэд хүрсэн байх юм. Түүний юу гэж өгүүлснийг хүргэе.

“За энэ зургийг Си Зиньпин даргын зураг биш байна гэсэн дүгнэлт хийлээ.Үндэслэл нь Цэдэнбал дарга 1945-1952 онд СНЗ-ийн орлогч дарга байснаа 1952 онд СНЗ -ийн дарга болж Ерөнхий сайдын хувиар Хятадад анхны айлчлал хийжээ.Улмаар 1958 онд МАХН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга болж 1959 онд Монголын эзний хувиар дараах айлчлал болсон байдаг.Ингээд сүүлийн айлчлалыг 1962 онд хийсэн бөгөөд Маотай муудалцсан гэж үздэг.

Дахиж Хятадад айлчлаагүй.Тэгэхээр энэ хоёр хүүхэдтэй байгаа зураг бол 1952 оны айлчлалын зураг болж таарч байгаа ба дараагийн Жоунлайтай авахуулсан зураг бол 1959 оных уу, 1962 оны айлчлалын зураг байх. Би бараг 1959 оных байх гэж тааж байна. Яагаад гэвэл ганцаараа байгаа энэ зураг нь 1963 онд Германд айлчлахдаа авахуулсан зураг..Нүдний шилний рам, мод нь1950-аад оны эхэнд байсан хамгийн сүүлийн 4 дэх зураг нь СНЗ-ийн орлогч байхдаа авахуулсан зураг гэж байгаа. Тэгээд өөрсдөө харьцуулаад харна биз ээ. Хувцасны загвар, үс засалт, насжилт гадаад үзэмжийг нь сайн харьцуулаарай...Хятад дахь сүүлчийн айлчлалаас ирээд манай Монголд Хятадын ажилчид байна уу, арми байна уу гэсэн алдарт үгээ хэлж Хятадуудыг хоёр удаагийн үйлдлээр хөөж гаргасан байдаг даа” хэмээн хэлж байх юм. Тэгэхээр манай уншигчид эдгээр зургийг түүхтэй харьцуулаад харж, бодно биз ээ.

Г.Солонго

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин