Си Зиньпин: Хүний сайныг ханилан байж мэддэг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад айлчилж байгаа БНХАУ-ын дарга Си Зиньпин УИХ-ын чуулганы хүндэтгэлийн хуралдаанд үг хэлж байна.
Тэрээр айлчлалын үр дүнд сэтгэл ихэд ханамжтай байгаагаа илэрхийлж хоёр улсын харилцаа стратегийн түншлэлийн шинэ шатанд гарч байгаа талаар онцлон үг хэллээ.
Мөн Д.Нацагдоржийн "Миний нутаг" шүлгийн хэсгээс уншиж хүлгийн сайныг унан байж мэддэг, хүний сайныг ханилан байж мэддэг гэсэн үг байдгийн дагуу тусгаар тогтносон шинэ Хятад улсад дэмжлэг үзүүлсэн ачийг Хятадын ард түмэн хэзээ ч мартахгүйхэмээн хоёр улсын найрсаг харилцааг илтгэсэн үгсийг чухалчлан өгүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ