УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпины айлчлалтай холбогдуулан зарласан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд хүндэтгэлийн хуралдааныг нээж үг хэлж байна. Үүний дараа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпин Улсын Их Хурлын гишүүд, монголын ард түмэнд хандаж үг хэлнэ. Дараа нь Улсын Их Хурлын дарга З.Энхболд Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хааж үг хэлэх юм.
Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нар болон албаны бусад хүмүүс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Даргын төрийн айлчлалын бүрэлдэхүүнд оролцож яваа зочид төлөөлөгчид оролцож байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ