Мисс Б.Баттогтох хятад фенүүдээ шууруулж байна
Урд хөршид ажиллаж, амьдардаг мисс Б.Баттогтох Miss grand international тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байгаа билээ. Хятадын загварын ертөнцөд аль хэдийнэ өөрийн гэсэн орон зайгаа бий болгосон мисс бүсгүй өнгөрсөн хугацаанд санал асуулгаар гуравдугаарт бичигдэж байсан юм.
Тэгвэл энэ долоо хоногоос цахим санал асуулгыг тэргүүлж эхэлжээ. Аливаа олон улсын тэмцээний цахим санал асуулгад монголчууд цөөхүүлээ учраас дээгүүр байрт шалгарах боломж бараг байдаггүй гэж загварын ертөнцийнхөн гомдоллодог.
Харин мисс бүсгүйн хувьд элэг нэгтнүүдээс гадна олон жил амьдарч байгаа хятдын фэнүүд нь ч энэхүү санал асуулгад өөрийн улсынхаа миссэд биш Б.Баттогтоход саналаа өгснийг бодоход тэрбээр урд хөршид ч багагүй нэр хүндтэйг илтгэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ