Э.Бат-Үүл: Газар авсан хүүхдүүдэд гэрчилгээг нь очиж гардуулах хэрэгтэй

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангахаар цахим системийг ашиглан 15 хоногийн турш бүртгэл болон сугалаа сонголт зохион байгуулагдсан. Ингэснээр таван байршилд нийт 1524 га газарт 14954 иргэн газартай болсон юм.

Сонгогдсон иргэдээс 3543 иргэн Дүүргийн засаг даргадаа өргөдөл гаргаж газраа баталгаажуулах анхны алхам хийгдэж байна.

Цахим системийг ашиглан газар өмчлөлийн ажлыг зохион байгуулах журамд сонгогдсон иргэд ажлын 10 хоногийн багтаан өргөдлөө Дүүргийн засаг даргад гаргах юм. Хугацаа энэ сарын 29-ний өдөр дуусах юм.

Мөн иргэдэд газар өмчлүүлэхэд Нийслэлд 2013 оны тавдугаар сарын 30-наас хойш шилжин ирсэн иргэдийг хасч байгаа. Гэтэл энэ хугацаанаас хойш төрсөн 365 хүүхэд эцэг эхийн хаяг мэдээллээр бүртгэгдэж газарт сонгогдсон байна.

Тиймээс цаашид эдгээр хүүхдэд газрыг өгөх нь шударга бус гэсэн асуудал яригдаж байсан ч Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл “Харин ч эдгээр хүүхдэд газрыг нь ёслол төгөлдөр Нийслэлийн удирдлагууд өөрсдөө очиж гэрчилгээг нь гардуулах нь зүйтэй” гэж мэдээлсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин