Black eyed peace хамтлагийн ахлагч Will.i.am Монголд ирнэ
“Эко Азиа мюзик фестиваль” ТББ-аас ирэх сарын 5, 6-нд олон улсын хөгжмийн наадам зохион байгуулах гэнэ. Дэлхийд чансаатай 10 гаруй уран бүтээлчийг оролцуулахаар төлөвлөж, зөвшилцлийн шатандаа явж буй гэнэ. “Одоогоор Black eyed peace хамтлагийн ахлагч Вилл.Ай.Эм, Италиас Гари Каос, Японоос Дайши Дэйнс нарын дижей оролцох нь тодорхой болсон” хэмээн тус ТББ-ын маркетингийн менежер Батбилэг хэлсэн.
Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахыг уриалах зорилготой наадмын орлогоос цөлжилттэй нутгуудад мод тарих ажлыг эхлүүлэх гэнэ. Мөн иргэдийн дунд бүтээлийн уралдаан зарлах аж. Төв цэнгэлдэх хүрээлэнд болох наадмын үеэр 300 гаруй лазер бүхий гэрлийн шоу үзүүлэх юм байна. Сонирхуулахад, Гари Каос өнгөрсөн онд Питбуллтай хамтарч “FCK” нэртэй уран бүтээл гаргаж байжээ. Тэрбээр Польш, Герман, Франц, Ази, Их Британи, Майами Швейцарьт аялан тоглосон байна.
Харин Дайши Дэйнс 2006 оноос уран бүтээлээ эхэлж, долоон цомог гаргаад байгаа бөгөөд Японы хөгжмийн “Орикон” жагсаалтад 12 дугаарт багтаж байж. Наадмын нэг өдрийн тасалбар 60 мянга бол хоёр хоногийнх 90 мянган төгрөг гэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ