Г.Алтанхүүд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ

Найз бүсгүйгээ хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Г.Алтанхүүд холбогдох шүүх хурал Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд болсон ч хойшлогдлоо. Хуралдаанд Г.Алтанхүүг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангиас авчирсан. Харин хохирогчдын ар гэрийнхэн биеийн байдал муу гэх шалтгаанаар хуралдаанд ирсэнгүй.

Хурал өглөө 10.00 цагт товлогдсон. Гэвч Г.Алтанхүүгийн хуралдаанд оролцох шүүх бүрэлдэхүүн хурал давхцсан тул хурал 11.00 цагийн үед хуралдааны Г танхимд эхэлсэн юм. Шүүх хурал эхэлмэгц шүүхийн нарийн бичиг хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд танилцуулснаар бүрэлдэхүүнийг хүсэлтийг хэлэлцэж, хурлыг хойшлуулах шийдвэр гаргалаа. Хохирогч Цэдэн-Ишийн өмгөөлөгч шүүх хурлын өмнөх өдөр буюу даваа гаригт биеийн байдал тааруу байгаа тул хурлыг хойшлуулж өгнө үү гэх хүсэлт гаргаад байжээ.

Г.Алтанхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1, 98.1-т зааснаар буруутган шүүхээр болсон байна. Мөрдөн байцаалтын явцад Цэдэн-ишийг архины гүн хордлогод орж амиа алдсан гэх гурван удаагийн шинжээчдийн дүгнэлт гарсан. Олон хоног дараалан архи уусны улмаас цөсний суваг, хүүдийн хананд гэмтэл үүсч, хэвлийн гялтанг үрэвсүүлэн хэвлийн хөндийд шингэн хуралдах хавсарсан байдлаар элэгний үйл ажиллагаа доройтсон. Улмаар олон эрхтний дутагдалд орж нас барсан гэсэн дүгнэлт гарсан байдаг юм. Хэдийгээр Н.Цэдэн-Иш нь архины хордлогоор нас барсан нь шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон ч Г.Алтанхүү нь Н.Цэдэн-Ишийг хоёр удаа зодож, биед нь хүн гэмтэл учруулж байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байдаг.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин