Өттэй "Сакура"

Телевизийн дэлгэцээр зогсоо зайгүй рекламдаж чанартай, сайн хэмээх ойлголт төрүүлээд байгаа “Агь” ХХК-ийн “Сакура” нэрийн будаанаас амьт өт гарсан талаар хэвлэлүүд шуугиж байна.

Сурталчилгаа сайн хийж борлуулалт өндөртэй болох боловч үнэн хэрэгтээ цаад чанар нь ямар байх нь хамгийн гол. Маш их рекламддаг, гоё амттай гэлээ гээд хэн ч өттэй будаагаар хийсэн хоолыг сонгохгүй нь ойлгомжтой. Хятадаас оруулж ирдэг гэх "Сакура" будаанаас өт хорхой гарах нь ч мөн үүнтэй агаар нэг.

Тиймээс манай компаниуд зөвхөн ашиг харах бус иргэдийнхээ эрүүл ахуйг мөнгөнөөс дээр тавих хэрэгтэй. Харамсалтай мөнгө цагаан нүд улаан болсон цагт энэ чанар үнэндээ л алдагдсан бололтой. Холбогдох хяналт шалгалтын байгууллагууд ч энэ мэтийн мэдээллийг анхааралдаа авах бизээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин