Төрийн банк “SHOW ROOM” нээлээ
Олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ, дэвшилтэт технологийг нэвтрүүлэгч Төрийн банкнаас харилцагчдадаа хамгийн сайн үйлчилгээг хамгийн энгийнэээр чирэгдэлгүй хүргэх зорилгоор Цахим банкны үйлчилгээндээ ихээхэн анхаарч, харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд нийцсэнцахим үйлчилгээг шат дараатайгаар зах зээлд нэвтрүүлсээр ирсэн.
Төрийн банкны харилцагч та банкны салбар дээр ирэхгүйгээр Интернэт банк, смарт банк, ТВ банк, мобайл банк /гялс/, мессеж банк, мессеж мэдээ, автомат биллинг, И-биллинг, АТМ-биллинг, И-коммерс, цахим төгрөг, мост мони, онлайн зээл, онлайн данс нээх зэрэг цахим бүтээгдэхүүнээс гадна Улаанбаатар хотын 59 салбарт төлбөргүй WiFi үйлчилгээг ашиглан банкны бүх төрлийн үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран авах боломжтой юм.
Тэгвэл өчигдөр Төрийн банкны төв байранд дээрх бүх цахим банкны үйлчилгээтэй танилцах, ашиглах боломжтойшинэлэг техник технологи, загвар дизайныг хослуулсан цахим банкны төв “SHOW ROOM”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Харилцагч та энэхүү цахим банкнытөвөөс Банк санхүүгийн цогц үйлчилгээг нэг дороос авахаас гадна хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хугацаанд энэхүү Цахим төвөөр үйлчлүүлсэн тохиолдолд өөрийн дэмждэг багийн өмсгөл болон Бразука бөмбөгийн эзэн болох боломжтой юм.
“1000 сонсохоор 1 үз” гэгчээр Төрийн банкны “SHOW ROOM”-д ирж цахим банкны үйлчилгээтэй биечлэн танилцах, бодит гүйлгээ хийх боломжийг бид танд олгож байна.
Төрийн банк
Эрсдэлгүй ирээдүйн баталгаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ