Хятадын экспорт буурчээ
Долоо хоногийн өмнөхөн л хятадын эдийн засаг огцом өсөлттэй гарсан тухай мэдээлж байсан. Улирлын дүнгээр тус улсын эдийн засаг богино хугацаанд ихээхэн өсөлттэй гарсан байсан ч өнгөрсөн сард экспорт нь 6.6 хувиар буурсан үзүүлэлт ажиглагджээ. Тиймээс эдийн засгийн тэрхүү гэнэтийн өссөн нь бодит байдалд нөлөөлж цаашдын эдийн засгийн үзүүлэлтүүдэд нөлөөлнө хэмээн эдийн засгийн шинжээчид хэлж байна. Гэхдээ энэ нь бүтэн жилийн үзүүлэлтэд том нөлөө үзүүлэхгүй ч уналт үргэлжилсээр байвал томоохон эрсдэл дагуулах нь гарцаагүй юм.
Өнгөрсөн сарын тайлангаас үзэхэд зөвхөн экспорт багасаад зогсохгүй импортын бүтээгдэхүүний нийлүүлэлт ч 11.3 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.Хятад улсын хувьд нефть болон төмрийн хүдэр ихээр импортолдог.
Өнгөрсөн оны хавар ч мөн хятадын эдийн засаг удаашалтай байсан. Оны эцэс хүртэл эдийн засгийн хүндхэн байдалтай байсан юм. Харин энэ оны эхний улиралл тооцоолоогүй их өсөлт гарсан нь гайхашруулсан. Эдийн засагчид энэхүү өсөлтөд сэтгэл ханах хэрэггүй гэдгийг ч анхааруулж байгаа. Тиймээс одоо учирсан хүндрэл, удааширлыг бодит байдалхэмээн хүлээж авах нь зүйтэй.
Дэлхийн хоёр дахь том зах зээл болох Хятад улсын хувьд экспорт нь буурсан нь бусад орнуудын эдийн засаг ч сайнгүй байгааг илэрхийлж байгаа хэрэг.
Дэлхийн эдийн засгийн өсөлт болон хятадын экспортын гол хэмжигдэхүүн нь үйлдвэрлэсэнбүтээгдэхүүний эрэлт гэж онцолдог.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ