Орон сууцны 8 хувийн зээлийг 17 мянган иргэнд шинээр олгоно
Өнөөдрийн байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 845.7 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирээд байна.
Үүнээс банкууд 17632 зээлдэгчийн нийт 500.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, найман хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн тухай мэдээлж байна.
Мөн орон сууц шинээр худалдан авахыг хүсч буй иргэдээс нэг их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 17019 иргэнд 947.6 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ