“Эдийн засгийн хүндрэлээс гарах арга зам” сэдэвт хэлэлцүүлэг болно

Өнөөдөр Төрийн ордонд 10:00 цагаас “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга зам” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна.

Тус хэлэлцүүлэг ньУИХ-ын дэд дарга М.Энхболдын санаачилгаар Монгол Улсад хөрөнгө оруулагчид, гадаадын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, шилдэг эдийн засагчдыг урьж оролцуулж байгаа юм.

Энэ хэлэлцүүлэгт гадаадын томоохон банкны суурин төлөөлөгчид болон УИХ-ын гишүүдээс өнөөгийн Монгол Улсын макро эдийн засагт хийсэн томоохон дүгнэлт, санал зөвлөмжүүдийг танилцуулах бөгөөд Засгийн газарт санал зөвлөмж хүргүүлэх, эдийн засгийн хүндрэл бэрхшээлээс гарах арга замын талаар хэлэлцнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ