836.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг шинээр олгоно

Орон сууцны ипотекийн найман хувийн хүүтэй зээл авсан зээлдэгчдээс 844.3 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 17102 зээлдэгчийн нийт 482.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, найман хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн гэнэ. Мөн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 910-тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 14637 иргэнд 836.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ