"30 тэрбум иенийг 10 жилийн дараа нэг дор буцааж төлнө"
Самурай” бондын эхний санхүүжилт болох 30 тэрбум иен Хөгжлийн банкны дансанд хэд хоногийн өмнө оржээ. 30 тэрбум иен өнөөгийн ханшаар 285 сая ам.доллартай тэнцэж байна.Засгийн газар “Самурай” бондыг жилийн 1.52 хувийн хүүтэй гаргах талаар Ерөнхий сайд ярьж байсан. Мөн тэрээр “Самурай” бондын хөрөнгөөр эдийн засгийн өндөр үр ашигтай төслүүдийг санхүүжүүлнэ гэж мэдэгдсэн байдаг.Харин энэ талаар Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбатаас тодруулсан юм. Тэрбээр "10 жилийн хугацаатай, жилийн 1.52 хувийн хүүтэй 30 тэрбум иенийн дүнтэй энэ бондын 24.3 тэрбум нь нэгдүгээр сарын 6-нд шилжин орж ирээд байна. Үүнээс 5.7 тэрбумыг нь Японы олон улсын хамтын ажиллагааны банкнаас гаргасан баталгааны шимтгэлд төлсөн. Энэ нь 10 жилийн хугацаанд ганц удаа хийх төлбөр тул цаашид зөвхөн хүүгээ төлөөд явна. Бусад эх үүсвэртэй харьцуулахад “Самурай” бондын хүү харьцангуй бага. Жилд дунджаар 4.4 сая ам.долларыг хүүгийн төлбөрт өгнө. Харин зээлийн үндсэн төлбөр болох 30 тэрбум иенийг 10 жилийн дараа нэг дор буцааж төлнө" гэв.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ