Малчид 7.3 мянган тонн ноолуур зах зээлд нийлүүлжээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр өнгөрөгч онд Монгол Улсын хэмжээнд тоологдсон малын толгой болон малчин айл өрхийн тоо, малын түүний эд бүтээгдэхүүний хэмжээг танилцууллаа.

2013 онд 146 мянган малчин өрх 45.1 сая мал малладаг гэсэн тоо гарчээ. Мөн малчид 7.3 мянган тонн ноолуур, 21 мянган тонн ноос, нэг сая ширхэг бодын шийр, есөн сая ширхэг богийн арьс, 250 мянган тонн мах, 400 сая литр сүү зах зээлд нийлүүлсэн гэсэн тооцоо гарчээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ