Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг эхлүүлнэ

Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг эхлүүлэх асуудал энэ сарын сүүлч гэхэд шийдэгдэх боломжтой гэнэ. Энэ талаар "Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Да.Ганболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Шийдвэрлэгдээгүй цөөн хэдхэн асуудал үлдсэн. Тухайлбал, усны хэрэглээ, роялти, далд уурхайн ТЭЗҮ-ийн нарийвчлал болон хөрөнгө оруулалтын зардал хоёр тэрбум ам.доллараар хэтэрсэн зэрэг асуудал багтаж байгаа юм. Энэ сарын сүүлч гэхэд эдгээр асуудлыг шийдвэрлэх боломжтой” гэжээ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ