"Эрдэс баялгийн салбар 2025" хэлэлцүүлгийн талаар мэдээлэл хийнэ
Уул уурхайн яамирэх даваа гаригийн 11:00 цагаас "Эрдэс баялгийн салбар 2025" хэлэлцүүлгийн талаар мэдээлэл хийнэ. “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”, түүний дагуу өөрчлөгдөх хуулиуд гэх зэргээргеологи, уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгохтой холбогдсон баримт бичгүүдийг УИХ-аар батлах гэж байгаа билээ. Эдгээр эрх зүйн баримт бичгийг батлагдсаны дараа олон нийтэд сурталчлах, эрдэс баялгийн салбарт тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам, салбарын хөгжлийн хэтийн төлөв, бүтээмж, өрсөлдөх чадварыг хэрхэн дээшлүүлэх талаар нээлттэй хэлэлцэх “Эрдэс баялгийн салбар-2025”хэлэлцүүлгийгУул уурхайн яам 2014 оны нэгдүгээр сарын 15-нд зохион байгуулах юм. Хэлэлцүүлгийн бэлтгэл ажлууд эхэлжээ. Урьдчилсан байдлаар дэд хэлэлцүүлэг буюу сэдэвчилсэн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж буй юм байна. Өнөөдөр Монголын эрдэс баялгийн салбар эдийн засгийн гол суурь салбар болж буй. Тиймээс энэ салбар цаашдаа хэрхэн хөгжих, нийгэм, эдийн засаг, байгаль орчинд ямар нөлөөлөл үзүүлэх вэ зэрэг олон талт асуудлыг нээлттэй хэлэлцэх юм байна. Хэлэлцүүлэгт байрны багтаамжаас шалтгаалаад 300 орчим төлөөлөгч оролцох аж.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ