Монголбанк 53.5 сая ам.доллар худалдав
Өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд Монголбанкинд ам.доллар болон юань худалдан авах санал ирүүлжээ. Харин Монголбанк 1737.0 төгрөгийн хаалтын ханшаар 53.5 сая ам.доллар, 284.70 төгрөгийн хаалтын ханшаар 141.5 сая юань тус тус худалдсан байна.
Мөн банкууд 41.5 сая ам.доллар худалдан авах своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк уг своп хэлцлийг 100 хувь биелүүлжээ.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ